home

Бүгд  (ALL)

Хувь хүмүүсийн хоорондох мөнгөтэй холбоотой гүйлгээний хувьд тухайн хүний үнэмлэхийг шалгаж, зээлсэн мөнгөний хэмжээг тодорхой дурдсан нотариатаар баталгаажуулсан Өр барагдуулах бичгийг байгаа эсэхийг асуухыг зөвлөж байна. Мөн зээлдүүлэгч нь зээлдэгчийн санхүүгийн чадамжийг шалгах ба барьцааны гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй. Зээлдэгч нь эргэж төлөгдөх мөнгөн хэмжээний хувьд баримт хүлээж авах хэрэгтэй.

Өөрөөр заагаагүй бол зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа дуусахаас өмнө өрөө төлж барагдуулах ёстой. Мөн гуравдагч талаар өрөө төлүүлж болно. Ерөнхийдөө мөнгөтэй холбоотой нэхэмжлэлээ эргэн төлөлт хийх эцсийн хугацаанаас 10 жилийн дотор хийсэн байх ёстой /эсвэл тийм хугацаа тогтоогоогүй бол эргэн төлөлтийг хийгдэх ёстой гэж үзнэ/ эсвэл хязгаарлалтын статус нь хүчингүй болно.

Хэрэв зээлдэгч эргэн төлөлт хийх эцсийн хугацаандаа багтаж өрөө барагдуулах боломжгүй бол
Зээлдүүлэгч гол болоод хүү дээр нэмээд алданги /эсвэл алдангитай холбоотой мөнгийг оролцуулахгүйгээр жилийн 5 хувийн хүүтэй шийтгэл оногдуулж болно/ тооцохоос гадна зээлдэгчийн эд хөрөнгийг түр хураан авах хүсэлт гаргаж болно. Зээлдүүлэгч нь мөн шүүхээс төлбөрийн зааварчилгаа хүсэх эсвэл иргэний нэхэмжлэл гаргаж болно. Шүүхээс гарсан төлбөртэй холбоотой зааварчилгаан дээр эсвэл зээлдүүлэгчийн талд гарсан эцсийн шийдвэрийг үндэслээд зээлдүүлэгч нь зээлдэгчийн эд хөрөнгийг албадан авах тал дээр өргөдөл гаргаж болно.

본 부분은 페이지 네비게이션 부분입니다.

1
  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보