home

Олон соёлт гэр бүл

Олон соёлт гэр бүл
Олон соёлт гэр бүл гэж гэрлэлтээр ирсэн цагаач иргэн эсвэл иргэншлээ солиулах зөвшөөрөл авсан этгээд, төрсөн цагаасаа эхлэн БНСУ-ын иргэншилтэй байсан хүмүүсээс бүрдсэн гэр бүлийг хэлнэ. БНСУ-ын иргэнтэй хууль бус гэрлэлтийн харилцааны дундаас төрсөн хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй олон соёлт гэр бүлийн гишүүд ч мөн адил 「Олон соёлт гэр бүлийг дэмжих тухай хууль」-д заасны дагуу тусламж дэмжлэг авах боломжтой.

БНСУ-ын иргэншил аваагүй гадаадын иргэн Хууль зүйн яамны сайдаас харьяат иргэн болох зөвшөөрөл авснаар БНСУ-ын иргэншилтэй болох боломжтой. Харьяат иргэн болголт нь энгийн, хялбаршуулсан, тусгай гэж байх бөгөөд БНСУ-ын иргэн(эхнэр / нөхөр)тэй гэрлэлтээ батлуулсан гадаадын иргэний хувьд хялбаршуулсан харьяат иргэн болохоор дамжуулан илүү хялбар БНСУ-ын иргэншилтэй болох боломжтой.

Key Contents

  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보