Simple & Easy Law Info

Simple & Easy Law Info

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч

Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг ХОХИРОГЧИД ЗОРИУЛСАН ДЭМЖЛЭГ БОЛОН ХАМГААЛАЛТ Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч ④ www.easylaw.go.kr



Гэр бүлийн хүчирхийллээс болж хүүхэдтэйгээ хамт тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрийнхээ хаягаа өөрчлөлгүйгээр хүүхдийнхээ сургуулийг шилжүүлж болох уу?



「Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах тухай хууль」-ийн 4 дүгээр зүйлийн 4-ийн 1 дүгээр заалтыг харна уу Тиймээ. Сургуулиа шилжүүлж болно.   Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч болон гэр бүлийн аль нэг гишүүн нь хохирогч болж хамгаалалт, асаргаа шаардлагатай хүн нь 18 нас хүрээгүй хүүхэд байгаа тохиолдолд хаяган дээрх харъяа сургуулиас өөр сургуульд суралцах боломжтой.



「Яаралтай тусламжийн тухай хууль」-ийн 2 дугаар зүйлийн 4 дэх тоот болон 9 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтын 1 дэх тоот А хэсгийг харна уу  Амьжиргааг дэмжих Гэр бүлийн хүчирхийллээс болж амьжиргаагаа залгуулахад хэцүү байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон тэдний гэр бүлийн гишүүд нь гэр бүлийн хүчирхийллээс болж амьжиргаагаа залгуулахад хэцүү байх тохиолдолд амьжиргааг дэмжих тэтгэмж авах боломжтой.



「Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах тухай хууль」-ийн 18 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, 2 дугаар заалт болон 3 дугаар заалтыг харна уу Эмнэлэгийн тусламж Гэр бүлийн хүчирхийллээс болж бэртсэн ч эмчилгээ хийлгэх мөнгө байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нь эмнэлэгийн байгууллагад эмчлүүлж, улсын болон орон нутгийн байгууллагаас эмчилгээ, хамгааллын зардлыг авах боломжтой.



「Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах тухай хууль」-ийн 7 дугаар зүйлийн 3-ийн 1 дүгээр заалт, 8 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг харна уу Байрны дэмжлэг Гэр бүлийн хүчирхийллээс зугтангэрээсээ гарч ирсэн ч очих газар байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч, түүний гэр бүлийн гишүүд нь гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах түр оршин суух байранд ирж байр, хоолоор хангагдан, зөвлөгөө, эмчилгээ, хууль зүйн дэмжлэг авах боломжтой.



Хууль эрх зүйн дэлгэрэнгүй мэдээллийг амархан олох боломжтой амьдралын тухай мэдээлэл хэсгийн, 『Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч』 контент хэсгээс харна уу.



  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보