Simple & Easy Law Info

Simple & Easy Law Info

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч

Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР ШҮҮХЭД ХАНДАХ Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч ② www.easylaw.go.kr



Хэдэн жилийн турш ааваасаа болж гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, аавыгаа шүүхэд өгч болох уу?



「Эрүүгийн байцаан шийтгэх хууль」-ийн 223 дугаар зүйл, 224 дүгээр зүйл 「Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн шийтгэлийн тухай онцгой хууль」-ийн 6 дугаар зүйлийн 2 дугаар заалт  「Эрүүгийн байцаан шийтгэх хууль」-ийн дагуу өөрийн болон эхнэр/нөхрийн төрсөн эцэг эх, өвөө эмээг шүүхэд өгөх боломжгүй. Харин гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд, хүчирхийлэл үйлдэгч нь өөрийн болон эхнэр/нөхрийн төрсөн эцэг эх, өвөө эмээ байсан ч гомдол гаргах боломжтой.



「Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн шийтгэлийн тухай онцгой хууль」-ийн 9 дүгээр зүйлийн 2 Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийг шийдвэрлэх ① Зөвлөгөө авах нөхцөлтэйгөөр яллах хугацааг хойшлуулах Прокурор нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийг шалгасны үр дүнд гэмт этгээдийн зан аашыг засах шаардлагатай гэдэг нь тогтоогдсон тохиолдолд зөвлөгөө авах нөхцөлтэйгээр яллах хугацааг хойшлуулах боломжтой.



「Эрүүгийн байцаан шийтгэх хууль」-ийн 246 дугаар зүйлийг харна уу Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийг шийдвэрлэх ② Давж заалдах Прокурор гэмт этгээдийн үйлдлийг эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэж үзвэл гэмт этгээдийг яллаж болно.



「Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн шийтгэлийн тухай онцгой хууль」-ийн 9 дүгээр зүйлийн 1 дугаар заалт Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийг шийдвэрлэх ③ Гэр бүлийг нь хамгаалах хэргийг шийдвэрлэх Прокурор нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг шийтгэхийн оронд тухайн хэргийн шинж чанар, сэдэл, үр дагавар, гэмт этгээдийн зан аашыг харгалзан үзэж гэр бүлийг нь хамгаалах хэрэг гэж үзэж шийдвэрлэх арга хэмжээ авч болно.



「Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн шийтгэлийн тухай онцгой хууль」-ийн 8 дугээр зүйлийн 1 дүгээр заалт, 29 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтыг харна уу Түр зуурын арга хэмжээ авах хүсэлт Прокурор нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг дахин гарах эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд прокурор өөрийн эрх мэдлийн дагуу мөн цагдаагийн хүсэлтэнд үндэслэн шүүхэд гэмт этгээдийг тусгаарлах, гэмт этгээдтэй уулзахыг хориглох зэрэг түр арга хэмжээ авах хүсэлт гаргах боломжтой.



Хууль эрх зүйн дэлгэрэнгүй мэдээллийг амархан олох боломжтой амьдралын тухай мэдээлэл хэсгийн, 『Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч』 контент хэсгээс харна уу.



  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보