Simple & Easy Law Info

Simple & Easy Law Info

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч

Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТАЛААР ДУУДЛАГА ӨГӨХ Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч ① www.easylaw.go.kr



Хөрш маань гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа юм шиг үед гэр бүлийн гишүүн бус хүн энэ тухай дуудлага өгч болох уу?



「Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн шийтгэлийн тухай онцгой хууль」-ийн 4 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт Гэр бүлийн хүчирхийлэл нь бусад гэр бүлийн хувийн амьдрал бус гэмт хэрэг юм.   Тиймээс хэн нэгэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгааг мэдвэл мөрдөн байцаах байгууллага(цагдаа гэх мэт)-д дуудлага өгч болно.



「Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн шийтгэлийн тухай онцгой хууль」-ийн 4 дүгээр зүйлийн 2 дугаар заалт Дараах хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн талаар мэдсэн тохиолдолд даруй дуудлага өгөх ёстой. Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх үүрэгтэй хүмүүс Хүүхдийн боловсрол, асран хамгаалах талаарх хариуцлага хүлээсэн байгууллагын ажилтан, дарга Хүүхэд, 60-с дээш настай өндөр настан болон түүнээс гадна сэтгэн бодох чадварын хомсдолтой хүмүүсийн эмчилгээг хариуцан ажиллаж буй эмнэлэгийн ажилтан, эмнэлэгийн байгууллагын дарга Ахмадын халамжийн байгууллага, хүүхдийн асрамжийн газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан халамжийн байгууллагын ажилтан, дарга нар Олон соёлт гэр бүлийг дэмжих төвийн мэргэжлийн боловсон хүчин, дарга нар Олон улсын гэрлэлтийн зуучлалын газар болон ажилтан Аврах баг, яаралтай түргэн тусламжийн багийн гишүүн Нийгмийн халамжийн ажлыг хариуцсан төрийн албан хаагч Эрүүл гэр бүлийг дэмжих төвийн ажилтан, тус төвийн дарга



Хүүхдэд зөвлөгөө өгөх төв, гэр бүлийн хүчирхийлэлийн талаарх зөвлөгөө өгөх төв, бэлгийн хүчирхийллийн хохирогчдод зөвлөгөө өгөх төв зэрэг газрууд нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод зөвлөгөө өгөх үеэр  гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн талаар мэдсэн тохиолдолд хохирогч өөрөө эсэргүүцээгүй бол шууд мэдэгдэх ёстой.  「Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн шийтгэлийн тухай онцгой хууль」-ийн 4 дүгээр зүйлийн 3 дугаар заалт



「Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн шийтгэлийн тухай онцгой хууль」-ийн 4 дүгээр зүйлийн 4 дүгээр заалт Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн талаар мэдээлсэн ямар ч хүн гэмт хэргийн талаар мэдэгдсэнээсээ болж хохирол амсах ёсгүй



Хууль эрх зүйн дэлгэрэнгүй мэдээллийг амархан олох боломжтой амьдралын тухай мэдээлэл хэсгийн, 『Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч』 контент хэсгээс харна уу.



  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보