Simple & Easy Law Info

Simple & Easy Law Info

Эрүүл мэндийн даатгал (орон нутгийн даатгуулагч)

Эрүүл мэндийн даатгал (орон нутгийн даатгуулагч)┃4.  ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ТООЦОХ  www.easylaw.go.kr



Q. Гадаад иргэний орон нутгийн даатгуулагчийн ЭМД-ийн шимтгэлийг хэрхэн тооцдог вэ?



БНСУ-д оршин суудаг гадаадын иргэний орон нутгийн даатгуулагчийн сар бүрийн даатгалын шимтгэлийн үнийн дүн нь Солонгос иргэнтэй адил жишгээр өрхөөр тооцдог бөгөөд, даатгалын шимтгэлд ногдох оноог даатгалын шимтгэлд ногдох нэгж онооны үнийн дүн –гээр үржүүлэн тооцно. 「ЭМД-ийн тухай хууль」 69 дүгээр зүйлийн 5 дугаар заалт болон 109 дүгээр зүйлийн 9 дүгээр заалтын эх



Тооцоолсон даатгалын шимтгэл нь өмнөх оны 11-р сарын нийт даатгуулагчийн дундаж даатгалын шимтгэлийн дүнгээс бага байвал тэрхүү үнийн дүнгээр тооцно. ※ Өрхийн тэргүүн нь байнгын оршин суугч (F-5) болон гэрлэлтийн цагаач (F-6) визний ангилалтай орон нутгийн даатгуулагчийн тухайн өрхийн даатгалын шимтгэл хамаарахгүй  「ЭМД-ийн тухай хууль」 109 дүгээр зүйлийн 9 дүгээр заалтын хэсэг болон「Удаан хугацаагаар оршин суух Солонгос үндэстэн болон гадаад иргэний ЭМД-ийн хэрэгжүүлэх стандарт」 хавсралт 2



Гэхдээ дараах тохиолдолд тооцоолсон шимтгэл болон орон нутгийн даатгуулагчийн сар бүрийн даатгалын шимтгэлийн доод хязгаарт хамаарах үнийн дүнгээс илүү их үнийн дүнг нь хэрэгжүүлнэ. Өрхийн тэргүүний визний ангилал нь Гэр бүлийнхэнтэйгээ оршин сууж буй (F-1) бол (Дүрвэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн нэгэний гэр бүлийн гишүүнээр оршин суух эрх авсан хүмүүсээр хязгаарлагдана) Өрхийн тэргүүний визний ангилал нь Удаан хугацаагаар оршин суугч(F-2) бол      (Дүрвэгч-ээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр хязгаарлагдана) Өрхийн тэргүүн нь насанд хүрээгүй хүн бол  「ЭМД-ийн тухай хууль」 109 дүгээр зүйлийн 9 дүгээр заалтын хэсэг болон「Удаан хугацаагаар оршин суух Солонгос үндэстэн болон гадаад иргэний ЭМД-ийн хэрэгжүүлэх стандарт」 хавсралт 2



Хууль эрх зүйн дэлгэрэнгүй мэдээллийгамархан олох боломжтой амьдралын тухай мэдээлэл хэсгийн 「Эрүүл мэндийн даатгал (орон нутгийн даатгуулагч)」 контент хэсгээс харна уу.



  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보