Simple & Easy Law Info

Simple & Easy Law Info

Эрүүл мэндийн даатгал (орон нутгийн даатгуулагч)

Эрүүл мэндийн даатгал (орон нутгийн даатгуулагч)┃2. ОРОН НУТГИЙН ДААТГУУЛАГЧ ДААТГАЛД ХАМРАГДАХ БОЛЗОЛ www.easylaw.go.kr



Q. Гадаадын иргэд ч гэсэн эрүүл мэндийн даатгалын орон нутгийн даатгуулагчаар бүртгүүлэх боломжтой юу?



Ажил эрхэлдэг даатгуулагч бус Солонгост оршин сууж буй гадаад иргэд нь 1 болон 2 дахь болзолыг хангаж байгаа тохиолдолд орон нутгийн даатгуулагчаар бүртгүүлэх боломжтой.  6 сараас дээш хугацаагаар Солонгос улсад оршин сууж буй болон 6 сараас дээш хугацаагаар оршин суух нь тодорхой байгаа гэсэн шалтгаанаар дараах зүйлсийн аль нэгэнд хамаатай тохиолдолд Байнгын оршин суугч эрх авсан тохиолдолд Мэргэжлийн бус ажил эрхлэх (E-9) визний ангилалтай тохиолдолд Гэрлэлтийн цагаачлалын оршин суух эрхийг авсан тохиолдолд 「Солонгос улсад удаан хугацаагаар оршин суух Солонгос үндэстэн болон гадаад иргэдийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах стандарт」 4 дүгээр зүйлийн 3 дугаар заалтны дагуу хэлний бэлтгэл болон оюутны визний ангилалыг авсан тохиолдолд 「ЭМД-ийн тухай хууль」 109 дүгээр зүйлийн 3 дугаар заалт 1 дэхь тоот болон 「ЭМД-ийн хуулийг хэрэгжүүлэх журам」 61 дүгээр зүйлийн 2 дугаар заалт 1



2.   Дараах зүйлсийн аль нэгэнд хамаарах хүн 「Оршин суугчийн бүртгэлийн тухай хууль」 6 дугаар зүйлийн 1 дүгээр заалт 3 тоотод заасны дагуу бүртгүүлсэн хүн эсвэл дотоодод оршин суугаа гэж мэдүүлсэн хүн Гадаадын иргэнээр бүртгүүлсэн хүн-ий хувьд 「ЭМД-ийн хуулийг хэрэгжүүлэх журам」 9 дүгээр хавсралтад заасан оршин суух эрхтэй хүн 「ЭМД-ийн тухай хууль」 109 дүгээр зүйлийн 3 дугаар заалт 2 дахь тоот болон 「ЭМД-ийн хуулийг хэрэгжүүлэх журам」 61 дүгээр зүйлийн 2 дугаар заалтын 2 дахь тоот



Гадаад иргэний орон нутгийн даатгуулагч нь тусдаа мэдэгдэх шаардлагагүйгээр ЭМД-ийн газраас нэгдсэн байдлаар даатгалд бүртгэнэ. (※ 「ЭМД-ийн тухай хууль」  96-р заалтын дагуу хувийн мэдээллийг баталгаажуулах боломжгүй тохиолдолыг эс тооцно) ЭМД-ийн газар (www.nhis.or.kr)Бодлогын төв-Гадаад иргэн·Солонгос үндэстэний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог харна уу



Хууль эрх зүйн дэлгэрэнгүй мэдээллийгамархан олох боломжтой амьдралын тухай мэдээлэл хэсгийн 「Эрүүл мэндийн даатгал (орон нутгийн даатгуулагч)」 контент хэсгээс харна уу.



  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보