Simple & Easy Law Info

Simple & Easy Law Info

Гадаад ажилчны ажил эрхлэлт

Гадаад ажилтан ажиллуулах · ажиллах ┃1. Оршин суух эрх тус бүрийн ажиллах боломж болон хязгаарлалт www.easylaw.go.kr



Q. БНСУ-д ажиллах боломжтой гадаадын иргэний оршин суух эрх байгаа юу?



Богино хугацааны ажил эрхлэлт (C-4), Профессор (E-1), ярианы багш (E-2), Судлаач(E-3), Технологийн зааварлагч (E-4), Мэргэжилтэн (E-5), Урлаг соёлын ажилтан (E-6), Тусгай үйл ажиллагаанд оролцогч (E-7), Улирлын ажилчин (E-8), Мэргэжлийн бус ажил (E-9), Далайчин (E-10), Аялангаа ажиллагч (H-1), Айлчлангаа ажиллагч (H-2), Түр оршин суух (F-2), Солонгос угсаатан (F-4),  Байнгын оршин суугч (F-5), Гэрлэсэн цагаач иргэн (F-6) зэрэг байна. 「Цагаачлалын хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх зарлиг」 23-р зүйл болон хавсралт 1 , хавсралт 1-ийн 2



Q. Тэгвэл ажил хийхийг зөвшөөрдөг оршин суух эрх авсан тохиолдолд ажлын төрлөөс үл хамааран ажиллах боломжтой юу?



Болохгүй. Оршин суух эрх тус бүрээр хөдөлмөр эрхлэх боломжтой хүрээнд л ажиллах боломжтой.  「Цагаачлалын хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх зарлиг」 23-р зүйл



Жишээ нь, Солонгос угсаатан (F-4) ангилалтай гадаадын иргэн дараах ажлыг эрхлэх боломжгүй.  Энгийн биеийн хөдөлмөр эрхлэх Ёс суртахууны болон нийгмийн бусад хэв журмыг зөрчсөн үйлдэл хийх (Сугалаа гаргах·сугалах зэрэг мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг газар ажиллах / цэнгээний газар ажилтнаар ажиллах/ буудал, караокены газар ажиллах зэрэг багтана) Түүнээс гадна нийтийн ашиг сонирхол болон дотоод дахь ажлын байрны дэг журмыг сахихын тулд ажил эрхлэхэд хязгаарлалт тавих шаардлагатай гэж хүлэнэ зөвшөөрсөн бусад тохиолдол.  「Гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг хэрэгжүүлэх зарлиг」 23-р зүйлийн 3 заалт 「Гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг хэрэгжүүлэх зарлиг」 27-р зүйлийн 2, 2-р заалт



Q. Визний ангилал нь ажил эрхлэх боломжгүй гадаадын иргэн ажилд орвол юу болох вэ?  3 жил хүртэл хорих ял эсвэл 30 сая вонын торгууль ногдуулна.  ※ Ийм гадаадын иргэнийг ажиллуулсан тэрхүү ажлыг зуучилсан эсвэл санал болгосон хүнийг ч мөн 3 жил хүртэл хорих ял эсвэл 30 сая вонын торгууль ногдуулна.  「Цагаачлалын хяналтын тухай хууль」 94-р дүгээр зүйлийн 8 тоот, 9 тоот болон 10 тоот



Хууль эрх зүйн дэлгэрэнгүй мэдээллийг амархан олох боломжтой амьдралын тухай хуулийн мэдээлэл“Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлт” хэсгээс харна уу.



  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보