Simple & Easy Law Info

Simple & Easy Law Info

Гадаад ажилчны ажил эрхлэлт

Гадаад ажилтан ажиллуулах · ажиллах ┃3. Ажлын байраа өөрчлөхөд тавих хязгаарлалт болон зөвшөөрөл  www.easylaw.go.kr



Q. Мэргэжлийн бус ажил (E-9) визний ангилалтай гадаад ажилтан нь хөдөлмөр эрхлэх хугацаандаа ажлын байраа өөрчлөх боломжтой юу?



Анх ажиллаж эхэлсэн ажлын байрандаа үргэлжлүүлэн байнга ажиллах хэрэгтэй бөгөөд, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр анхны ажлын байраа орхиж, өөр ажлын газар ажиллаж болохгүй.  「Цагаачлалын хяналтын тухай хууль」 18-р дугаар зүйлийн 2-р заалт



 Q. Хэрэв тийм бол ажлын байраа өөрчлөх хүсэлт гаргах боломжтой хүндэтгэн үзэх шалтгаан бий юу?  Өөрчлөх хүсэлт гаргах шалтгаан 1 Ажил олгогч хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээний хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж байгаа эсвэл хөдөлмөрийн гэрээ дууссаны дараа дахин сунгахаас татгалзсан тохиолдолд 2 Ажлаа түр зогсоох, үйл ажиллагаагаа зогсоох зэрэг гадаад ажилтантай хамааралгүй бусад шалтгаанаар тухайн ажлын байрандаа ажиллах боломжгүй болсныг хүлээн зөвшөөрсөн тохиолдол 3 Ажил олгогч нь хөдөлмөрийн нөхцлийг зөрчсөн эсвэл шударга бус хандсаны улмаас ажиллах боломжгүй болсныг хүлээн зөвшөөрсөн тохиолдол 4  Бэртэж гэмтсэн зэрэг шалтгаанаар гадаад ажилтан тухайн ажил болон ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллахад тохиромжгүй байх юмуу өөр ажил болон ажлын байранд ажиллах боломжтой гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдол 「Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль」 25-р зүйлийн 1-р заалт 「Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль хэрэгжүүлэх зарлиг」 30-р дугаар зүйлийн, 1-р заалт



Q. Ажлын байраа өөрчлөх тоонд хязгаарлалт байдаг уу?  Анхны 3 жилийн ажлынхаа хугацаанд дээд тал нь 3 удаа солих боломжтой бөгөөд, дахин ажилд орох журмын дагуу сунгагдсан ажлын хугацаандаа дээд тал нь 2 удаа өөрчлөх боломжтой※ Гэхдээ ажлын байраа өөрчлөх шалтгаануудын дунд ажлаа түр зогсоох, үйл ажиллагаагаа зогсоохоос өөр гадаад ажилчинтай холбоогүй шалтгаанаар ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон бол тоонд оруулж тооцохгүй.  「Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль」25-р дугаар зүйлийн 4-р заалт



Хууль эрх зүйн дэлгэрэнгүй мэдээллийг easylaw.go.kr сайтны“Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлт” хэсгээс харна уу.



  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보