Simple & Easy Law Info

Simple & Easy Law Info

Виз, Пасспорт

ВИЗ ГАДААД ПАСПОРТ ВИЗ СУНГАХ www.easylaw.go.kr



Q. БНСУ-ын виз аваад Солонгост оршин сууж байгаад оршин суух хугацаа дуусаж байгааг мэдсэн.   Визээ сунгая гэвэл яах хэрэгтэй вэ?



A. Гадаадын иргэн оршин суух хугацаанаасаа хэтэрч үргэлжлүүлэн оршин суухыг хүсвэл   Оршин суух хугацаа дуусахаас өмнө виз сунгах зөвшөөрөл авах ёстой.



1. Хүсэлт гаргагчийн хамрах хүрээ Виз сунгах зөвшөөрөл хүссэн хүсэлтээ өөрийн биеэр гаргах ёстой.   Өргөдөл гаргагч нь 17 нас хүрээгүй бөгөөд, зөвшөөрөл авах хүсэлтээ өөрийн биеэр өгөөгүй тохиолдолд түүний эцэг эх, асран хамгаалагч, ах дүү, батлан даагч, болон хамтран амьдрагч нь виз сунгах зөвшөөрөл хүсэгчийн хувиар хүсэлт гаргах ёстой.



2. Бүрдүүлэх бичиг баримт Виз сунгах зөвшөөрөл авахыг хүссэн гадаадын иргэд оршин суух хугацаа дуусахаас өмнө харъяа цагаачлалㆍгадаадын иргэдийн албанд хандаж дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.  Оршин суух хугацаа сунгах зөвшөөрөл авах хүсэлт Оршин суух эрх тус бүрийн бүрдүүлэх ёстой бичиг баримтууд



3. Цаг авах Визний хугацааг сунгах хүсэлтээ өгөхийн тулд харъяа цагаачлалㆍгадаад иргэдийн төвд очих цагаа онлайнаар захиалж өөрийн биеэр ирэх ёстой.  Жирэмсэн болон хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нь хуулиар тогтоогдсон гадаадын иргэд нь онлайн захиалга хийхгүй байх боломжтой.  ※ Иргэний цахим мэдүүлгээр виз сунгах хүсэлтийг HiKorea цахим хаяг (www.hikorea.go.kr)- иргэний өргөдөл-цахим мэдүүлэг хэсэгт оруулах боломжтой бөгөөд, зарим оршин суух эрхийн төрлөөс хамаарч онлайнаар сунгах эрх нь хязгаарлагдаж болно.



Визний хугацааг сунгах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг HiKorea цахим хаяг (www.hikorea.go.kr)-Цагаачлал/оршин суух эрхийн тухай мэдээлэл-урилга/виз ( VISA)-оршин суух эрх тус бүрийн виз олгох заавар Гадаад иргэдэд мэдээлэл өгөх нэгдсэн төв (☎1345)



Хууль эрх зүйн дэлгэрэнгүй мэдээллийг easylaw.go.kr сайтны“Виз, Паспорт” хэсгээс харна уу.



  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보