Simple & Easy Law Info

Simple & Easy Law Info

Виз, Пасспорт

ВИЗ ГАДААД ПАСПОРТ ВИЗГҮЙ ЗОРЧИХ www.easylaw.go.kr



Q. Гадаадын иргэн БНСУ-д нэвтрэхийн тулд хүн бүр виз авах ёстой гэж бодсон чинь визгүй нэвтрэх боломжтой тохиолдол байдаг гэсэн.   Ямар тохиолдолд визгүй зорчих боломжтой вэ?



A. Виз нь хилээр нэвтрэх зөвшөөрөл олгох үндсэн шаардлага боловч,   Дахин нэвтрэх зөвшөөрөл авсан нэгэн болон  БНСУ-тай гэрээ байгуулсан улсын иргэн бол визгүй зорчих боломжтой.



1. Визгүй зорчих Дараах шаардлагыг хангасан бол визгүй зорчих боломжтой.  1 Дахин нэвтрэх зөвшөөрөл авсан нэгэн болон дахин нэвтрэх зөвшөөрөл авахаас чөлөөлөгдсөн хүний хувьд тэрхүү зөвшөөрөл, эрхийн хугацаа дуусахаас өмнө нэвтэрч буй нэгэн 2 БНСУ-тай визгүй зорчих гэрээ байгуулсан улсын иргэний хувьд тэрхүү гэрээний дагуу виз авахаас чөлөөлөгдсөн нэгэн 3 Олон улсын найрамдалт харилцаа, аялал жуулчлал болон БНСУ-ын ашиг сонирхлын үүднээс тус улсад зорчиж буй тусгайлан зөвшөөрөл авсан нэгэн 4 Дүрвэгсдийн аялалын гэрчилгээг авч хилээр гарсны дараа хүчинтэй хугацаа дуусахаас өмнө дахин хилээр нэвтэрч буй нэгэн



2. Аялал жуулчлалын урьдчилсан зөвшөөрөл Визгүй зорчих боломжтой ч гэсэн аялал жуулчлалын урьдчилсан зөвшөөрөл авах шаардлагатай байж болно.  Аялал жуулчлалын урьдчилсан зөвшөөрөл авах гэдэг нь БНСУ-д визгүй зорчихыг хүсч буй гадаадын иргэд хувийн болон аялалын талаарх мэдээллийг цахим хуудсанд урьдчилан оруулж, зөвшөөрөл авах систем юм.  Визгүй зорчихыг хүсч буй гадаадын иргэн нь аялал жуулчлалын урьдчилсан зөвшөөрөл авах боломжтой эсэхээ заавал урьдчилж шалгах ёстой. ※	Аялал жуулчлан урьдчилсан зөвшөөрөл авах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг K-ETA цахим хаяг (www.k-eta.go.kr)-аас авна уу.



Визгүй зорчих талаарх  дэлгэрэнгүй мэдээллийг HiKorea цахим хаяг (www.hikorea.go.kr)-Цагаачлал/оршин суух эрхийн тухай мэдээлэл-урилга/виз ( VISA)-оршин суух эрх тус бүрийн виз олгох заавар Гадаад иргэдэд мэдээлэл өгөх нэгдсэн төв (☎1345)



Хууль эрх зүйн дэлгэрэнгүй мэдээллийг easylaw.go.kr сайтны“Виз, Паспорт” хэсгээс харна уу.



  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보